Хятадууд Өвөрмонголыг маань 内蒙古 neimenggu буюу дотоод монгол / innermongolia / гэдэг. Бид хятадуудыг дуурайж ахан дүүсээ дотоод монгол 内蒙古 neimenggu / innermongolia / гэдэггүй, эх хэлээрээ өвөрмонгол гэдэг шүү дээ. Тиймээс хятадыг дуурайж зүүнгараа шинэ хязгаар 新疆 xinjiang гэлгүй эх монгол хэлээрээ зүүнгар, зүүнгар нутаг гэж хэлж хэвшмээр байна. Дэлхийн болон Хятадын газрын зурагт ч зүүнгарын хотгор / junggar pendi, 准格尔盆地 /, зүүнгарын говь / junggar desert, 准格尔戈壁 / гэж тэмдэглэдэг. Хэрэвзээ үндэстэнд санах ой байдаг юм бол монголчуудын уугуул нутаг ба эзэлж байсан газар усны монгол нэр нэршлийг уг ёсоор нь хадгалж тэмдэглэж уламжилж байгууштай. Ой санамж үгүй бол ирээдүй яаж байх аж. Маргааш оршихын тулд өчигдөрийг, нөгөөдөр оршихын тулд уржигдарыг, ерөөс өнө удаан он жил оршин тогтнохын тулд өнгөрсөн үеийн түүхээ судалдаг, уламжилдаг учиртай билээ. Үндэстний маань ой санамж үргэлж сэрүүн тунгалаг байгаасай!

Comments
Post a Comment