МАЛЧИД ЗОХИОМОЛ ГАН ҮҮСГЭХ БИЗНЕС ХИЙДЭГ КОМПАНИЙХАН РУУ ДАЙРЧ, АЖЛЫГ НЬ ЗОГСООВ

 

ӨМӨЗО-ы Улаанхад (Чифэн) хотын Баруун баарин хошууны малчин ардууд үүл буудах хорт ажлыг нууцаар хийдэг хувийн компаний ажилчдыг илрүүлэн дайрчээ. Ажилчид хүрз барин хайр найргүй цохих гэж эргэлдүүлж байсан ч дийлджээ. Тэдгээрийг малчид барьж, машин техник, сум хэрэгслийг нь хурааж авч, цагдаад тушаасан байна. Цагдаагийн газар цаашид хэрхэхийг таашгүй. Үерээс хамгаалах сумаар үүл буудаж ган болгох ажлыг төрийн байгууллагынхан ч хийдэг. Тийм болохоор тэр баригдсан хүмүүсийн үйл ажиллагаа төрийн бодлогод төдийлөн харшлахгүй байгаа юм. Малчид буруудаж ч мэднэ.

Хүрз барин дайрсан хятадуудтай малчид тэмцэлдэж байна. 

Уул уурхай, аялал жуулчлалын хятад шилжин суурьшигч голдуу хүмүүс ӨМӨЗО-д бороо ороход дургүй байдаг. Тэд үүл буудуулах ажлыг их хийлгэдэг. Тэгвэл төрийн зүгээс нүүдлийн мал аж ахуйг байгаль орчинд халтай, социализм байгуулахад саадтай, Дундад улсын ард иргэд ойртон нягтрахад тээртэй гэх зэрэг хуурамч аян шалтаг хэлж, үгүй хийхээр бүх төрлийн муу арга хэлбэрийг хэрэгжүүлж ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд төрөөс ган үүсгэх кампанит ажлыг их өрнүүлж, малчид ч их эсэргүүцэн тэмцсэнийхээ төлөө хэлмэгдэж яллагдаж ирлээ. Нүүдлийн мал аж ахуйг боомилох үйл ажиллагаа нь өмнөд монголчууд мал ч үгүй, газар ч үгүй, ажил ч үгүй, гудамжинд гарч сөнөж мөхөхийг ёрлон хэрэгжсээр өдий хүрэв.

Үүл буудан хуурайшуулж ган гачиг үүсгэх нь зөвхөн ӨМӨЗО-д төдийгүй, Монгол улсад сөргөөр нөлөөлж буйг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.

Баригдсан хятад ажилчин болон, хураагдсан сум хэрэгсэл.

http://southmongolia.org/mn/2018/07/04/n-137/

Comments