Түүний хүү газар орныхоо Дотоодыг хамгаалах товчоонд ажилладаг байв. Гэнэт товчооноос хүү чинь үхлээ гэж дууджээ. Товчооноос арван хэдхэн алхмын зайнд хүүгийнх нь цогцос хэвтэж байж. Хоёр охин нь өөр газар суух тул, хүү нь гол өмөг түшиг нь байв.
Энэ эмгэнэлтэй явдлын учрыг олохоор Оюун-Эрдэнэ настан эх хүний сэтгэлээр энэлэн хайлан хоёр жил хөөцөлджээ. Олон удаа Хөх хот орж заалджээ. Бас ганцаараа малаа маллаж байж.
Сүүлдээ Дотоодыг хамгаалах товчооноос түүний хувьд хөл хорьж, нутаг орноос нь явуулахаа байжээ. Хятадын төрийн бодлогод зарга хийх хүнийг саатуулж хязгаарлаж болохгүй гэдэг.
Малчид: “Хүүг нь алчихаад, бас ээжийг нь алж тавина гэж юу гэсэн үг вэ? Энэ мэдээллийг маш нууцалж байна. Гэвч биднийг хэн эрж ирвэл ир, баривал барь. Бид дамжуулж түгээнэ. Сүлжээний хууль зөрчиж байгаа хэрэг биш. Тэд хууль мэдэхгүй бол бид мэднэ. Ойр орчмын бүх хүнийг нь дээрээс дуугүй болгосон байна. Өнөөдөр Шинжаан, маргааш Өвөр Монгол болох нь байна шүү” гэж бухимдаж байна.
Comments
Post a Comment